Америкийн эрдэмтдийн мэдээлэл шуугиан тарилаа. Юу гэхээр, ойролцоогоор ердөө 30-50 жилийн дараа дэлхий дээр усан галав юүлэх гэнэ. Ингэснээр шинэ галвын үе эхэлнэ гэж мэдээлжээ. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн талаар судалгаа хийж буй эрдэмтдийн багийнхан “Далай, тэнгисийн усны түвшин тооцоолж байснаас хурдацтайгаар дээшилж байна. Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд нэг метр орчим буюу 25 хувиар нэмэгдсэн. Өдгөөгийн байдлаар үргэлжилбэл 30-50 жилийн дараа бөмбөрцөг усанд живнэ” гэжээ. Галав юүлэх дохио Европын томоохон хотуудад мэдрэгдэж эхэлснийг олон улсын цаг уурчид сануулсаар буй.