Дуучдыг нэгтгэн ажиллах жишгийг Монголд “B production” эхлүүлсэн гэхэд болно. Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа нарын нэгэн үеийн залуус энэ продакшнаар овоглодог. Тэгвэл дөрвөн жилийн өмнөөс дуучидтай хамтран ажиллаж, тоглолт, клипийг нь хийдэг байсан “Ocean grey” продакшныхан өөрсдийн гэсэн уран бүтээлчидтэй болж, рок, попын ертөнцөд хүч сорихоор шийджээ. Тэд дуулах, дуучин болох хүсэл эрмэлзэлтэй залуусыг өнөөдрийг дуустал студийнхээ байранд бүртгэж, цаашид уран бүтээлийг нь дэмжин ажиллах гэнэ. Түүнчлэн дуучин болох хүсэл эрмэлзэлтэй залуусыг өнөөдрийг дуустал студийнхээ байранд бүртгэж, цаашид уран бүтээлийг нь дэмжин ажиллах гэнэ. Түүнчлэн “Universe best songs” уралдааны шилдэг оролцогч Дөлгөөнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. ХБК, СУИС-ийг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгссөн А.Ариунболд, Б.Нацагдорж нарын залуус энэ продакшныг үүсгэн байгуулж, уран бүтээлээ хийж байгаа аж.