Есөн жилийн өмнө тус тусын ажил, амьдралаа хөөсөн “Guys” хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын өдөр эргэн нэгдэж, “Хайрын бүжиг” хэмээх тоглолтоор фэнүүддээ бэлэг барьсан.
Тэгвэл энэ удаа “Амьдрал үргэлж сайхнаараа” хэмээх тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт наймдугаар сарын 28-нд болно. Тасалбарын үнэ болох тоглолт болох газрыг удахгүй зарлах гэнэ.
Өнөөдөр тэд “Шанхын хурд 5” наадамд оролцохоор Өмнөговь аймгийн Даланзадгад суманд очоод байгаа юм.