Бидний амьдралын хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйл бол үр хүүхдүүд минь. Хоолой татан инээх хөгжилтэй дууг нь сонсохын тулд бид юу хийж чадах вэ. Тэднийг үнэтэй тоглоом, чамин гар утаснаас ч илүү баярлуулах энгийн бөгөөд зугаатай аргуудаас хуваалцъя.
- Наранд биеэ шарах
- Амьтны хүрээлэн үзэх - Бээжин, Хөх хот хэмээн хойш тавилгүй амралтын өдрүүдээр эсвэл орой салхинд гарангаа Зайсанд байрлах бичил хүрээлэнг үзүүлсэн ч болох шүү дээ.
- Загасчлах
- Хөөс үлээх
- Хамтдаа жимсний шүүс бэлтгэх
- Бийр харандааны оронд хуруугаараа зураг зурах
- Усаар байлдах - Зургадугаар сарын 28-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усаар байлдах арга хэмжээ болно.
- Музейгээр аялах
- Солирын бороо харах
10. Номын санд очих
11. Хамтдаа мөхөөлдөс хийх - Таргийг жимсний чанамлаар амтлаад хэлбэрт оруулан хөлдөөхөд л хангалттай.
12. Эрдэнэсийн эрэлд гарах – Нуугдаж тоглодгийн адил хамгийн үнэ цэнэтэй зүйлсээ хаа нэгтэй нуугаад хайж олбол зугаатай.
13. Усанд сэлэх
14. Пината -Яг л кинонд гардаг шиг чихрээр дүүргэж, урьдаас бэлдсэн цаасан чихмэлийг нүдээ боож цохиж хагалахдаа хүүхдүүд тун дуртай байдаг.
15. Оригами буюу цаасан урлал хийх.
16. Галт тэргээр аялах
17. Шувуу судлах - Аяллаар явахдаа яг л судлаачид шиг содон сонирхолтой шувуудыг алсаас ажиглаж, зургийг нь авах хүүхдэд тань төдийгүй танд ч сонирхолтой.
18. Цаасан шувуу нисгэх
19. Хамтдаа бяцхан ном хийх
20. Номын үдэшлэг -Томчууд гэртээ үдэшлэг хийдэгтэй адил хүүхдүүдийн дунд ном унших үдэшлэг зохиох нь цагаа зөв боловсон бөгөөд сонирхолтой өнгөрүүлэх бас нэг алхам болдог.
21. Явган аялах
22. Дугуй унах
23. Илбийн тоглолт үзүүлэх
24. Шинжлэх ухааны өдөр зохион байгуулах
25. Боулинг тоглох – Big bowling, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн боулингоос сонголтоо хийх боломжтой.
26. Элсэн цамхаг барих
27. Өглөөний цайгаар хүзүүний зүүлт хэлхэх
28. Майханд хонох
29. Теннис тоглох
30. Том цаасан хайрцгаар машин хийх
31. Эрвээхий барих
32. Гудамжинд зураг зурах – Өглөө эртлэн босоод бяцхан Пикассогийн хамт явган хүний зам дээр шохойгоор гайхамшигтай бүтээл урлаад “Ажилд тань амжилт хүсье” гээд бичээрэй.
33. Нисдэг тавгаар тоглох
34. Дэрээр байлдах
35. Сайн дурын ажилд оролцох – Мод тарих, хог цэвэрлэх гээд нийтэд тустай ажлууд олноор зохион байгуулдаг болсон.
36. Алимны нухаш хийх
37. Гадаа талбайд бичил гольф тоглох
38. Хөлбөмбөг тоглох
39. Шувуу хооллох
40. Найзууддаа жигнэмэг хийж өгөх – Тэдэнд уутай жигнэмэг идэхээс өөрийн хийсэн жигнэмэгээр найзуудаа дайлах нь илүү сонирхолтой санагддаг.