"Black Panther" киноны гол дүрд тоглосон Америкийн алдарт жүжигчин Чадвик Боузман хорт хавдраар нас баржээ. 43 насандаа мөнх бусыг үзүүлсэн тэрбээр бүдүүн гэдэсний хавдрын эсрэг сүүлийн дөрвөн жил тэмцсэн юм. Чадвик Боузман хорт хавдартай тэмцэхийн зэрэгцээ кинонд тоглон, амьдрахын төлөө тэмцэж байсан юм
Боузман анх 2013 онд гарсан, бодит амьдралаас сэдэвлэсэн "42", 2014 онд гарсан "Get on Up" кинонд тоглож олны танил болсон юм. Гэсэн хэдий ч түүний үзэгчдийн дурсамжид хамгийн тодоор үлдсэн дүр нь Marvel-н цувралуудын нэг "Black Panther" киноны хаан T'Challa-н дүр билээ.
Хаан T'Challa-н дүр нь Oscar-н наадамд шилдэг зургийн номинацад шалгарсан анхны супер баатрын дүр аж. Тэрээр мөн Marvel-н цувралууд болох "Captain America: Civil War", "Avengers: Infinity War", "Avengers: Endgame" кинонуудад тоглосон юм.