УДЭТ-ын дэргэдэх “Театр” студи хоёр жил тутам залуу уран бүтээлчдийг шалгаруулан, элсүүлдэг. Ингэснээр залуу жүжигчдэд УДЭТ-ын ахмад уран бүтээлчид, найруулагч нараас суралцаж, мэргэжлийн ур чадвараа ахиулах боломж олгодог. Өнөө жил 22 жүжигчин шалгуулснаас Г.Номин-Эрдэнэ, Т.Анхзул, И.Дашнямжил, Б.Ганзориг, Ц.Рагчаа, Ц.Анхбаяр нар “Театр” студид үргэлжлүүлэн суралцаж, УДЭТ-т дагалдан жүжигчнээр ажиллахаар болжээ. Тус студийн багшаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар ажиллах аж.
Бэлтгэсэн: А.Тайшир