“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК ” ХХК ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Компанийн Хүний нөөцийн бодлого, холбогдох журмын хүрээнд хүний нөөцийн үндсэн чиг үүргүүдийг бүхэлд нь хэрэгжүүлэх, хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хуулийн дагуу зүй зохистой шийдвэрлэх, компанийн болон хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааны уялдаа холбоог ханган ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүний нөөцийн менежмент эсхүл бизнесийн удирдлага, хууль эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Хөдөлмөрийн эрх зүйн талаар өндөр мэдлэгтэй байх;
- Microsoft word, Excel, Powerpoint програмыг эзэмшсэн байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн advanced түвшины мэдлэгтэй байх.
Нэмэлт ерөнхий шаардлага:
- Хүний нөөцийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;
- Энэ чиглэлээр банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Идэвхи санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй;
- Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, харилцааны соёлтой;
- Ажлын ачаалал даах чадвартай, өөрийгөө дайчлан ажиллах боломжтой;
- Ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн сахилга батыг дээдлэн сахидаг;
- Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);
- Анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
- Дипломны хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
- Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
- 3 үеийн түүх (гараар бичсэн);
- Өмнөх хийж байсан ажил, туршлагын талаарх товч мэдээлэл.
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn цахим хаягаар, эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 19, ХХБанкны 10-р давхарт 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ирүүлнэ үү.
Жич: Анкетын сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.
Утас: 11-328267 (827).