Хил орчмын бүс нутагт хамтран ажиллах асуудлаар хуралджээ
Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх, хууль сахиулах чиглэлээр хил орчмын бүс нутагт хамтран ажиллах асуудлаар Монгол Улсын ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар, ОХУ-ын Сибирийн Хууль сахиулах гаалийн газар, Алс Дорнодын Хууль сахиулах гаалийн газрын хамтарсан ажлын зургаадугаар ээлжит уулзалтыг зохион байгуулсан байна.
2023-06-15
“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” өнөөдөр эхэллээ. Чуулганаар бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах, сайн туршлага солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорьж байна.
2023-06-14
“Asia Folk 2023” наадамд 20 улсын уран бүтээлч оролцоно
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ингэхдээ зургаадугаар сарын 16, 18-нд гадаад болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулах юм.
2023-06-14
Иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин 52.1 хувьтай байна
Тиймээс асуудлаа шийдэхийн тулд хэн нэгнээс мөнгө зээлэхэд хүрдэг байгаа юм. Судалгаанд оролцогчдын 51.5 хувь нь ойр дотны хүмүүс болон олон нийтийн сүлжээнээс санхүүгийн мэдээлэл авдаг бол 27.3 хувь нь энэ талаар огт мэдээлэл авч чаддаггүй байна. Үүнээс харахад иргэд, олон нийтийн санхүүгийн шийдвэр гаргахад нөлөөлөх гол хүчин зүйл нь ойр дотны хүмүүс болон олон нийтийн сүлжээнээс авч буй мэдээлэл, зөвлөгөө байгаа юм.
2023-06-14