Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Хязаалангийн уралдаанд Баянцагаан сумын уяач Б.Ганбатын бор халзан хязаалан түрүүллээ

Хязаалангийн уралдаанд Баянцагаан сумын уяач Б.Ганбатын бор халзан хязаалан түрүүллээ.
2023-07-26

Архангай аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 44 хувьтай байна

Ойн хөнөөлт шавжтай улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 61385 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Батцэнгэл, Булган, Жаргалант, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэнхэр, Цэцэрлэг сумдын ойн санд үүргийн шүршигч багаж ашиглан, микробиологийн аргаар тэмцэх ажлыг нийт 19275 га талбайд хийгээд байна.
2023-07-26

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдлоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдож, тамгаа гардан авлаа.
2023-07-26

Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.
2023-07-26

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна.
2023-07-26

“Төв түмний гоёл-2023” үндэсний хувцас, өв соёлын наадам үргэлжилж байна

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадам энэ өдрүүдэд тохиож байна. Наадмын хүрээнд Монголчуудын үндэсний хувцас болох дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, өв соёлоороо бахархах, өвлүүлэх зорилгоор “Төв түмний гоёл-2023” Мөнх-Алдарын талбайд үргэлжилж байна.
2023-07-26

Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засварлана

Засгийн газрын ээлжит хуралдаан долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.
2023-07-26

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тэргүүллээ

Монголын нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөгжүүлэлтийн холбоо, БНСУ-ын KM Drone Consortium, International Sherlock Holmes Detective Agency хамтран зохион байгуулсан “ Km drone cup 2023“ анхдугаар тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид тэргүүлж, аваргын цомын эзэн боллоо.
2023-07-26

Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо

Эзэн Чингис Хааны өлгий нутаг Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар оролцлоо.
2023-07-26

Агуйт-Наран-Элгэн хоорондын төмөр замыг нээжээ

Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан юм. Тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засварлах ажлыг шуурхай хийж гүйцэтгэжээ.
2023-07-26

Үйлдвэрлэл, технологийн салбарт БНСУ-ыг туршлага судалж, хамтран ажиллана

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Эрдэнэтийн Үйлдвэрлэл, технологийн паркыг хөгжүүлэх стратеги, судалгааг хийж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөөд байгаа БНСУ-ын Хөгжлийн хүрээлэн (KDI)-гээс томилогдсон, Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Солонгос дахь төлөөлөгчийн газрын дарга, Номхон далайн хуулийн фирмийн ахлах зөвлөх Хур Кюнг Вүүк тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа. 
2023-07-26

ШУУД: "Амури Оргил" ХХК-ийн барилгын талбайд Хотын стандарт, хяналтын газар хяналт шалгалт хийж байна

"Амури Оргил" ХХК-ийн барилгын талбайд Хотын стандарт, хяналтын газар хяналт шалгалт хийж байгаа талаар шууд дамжуулж байна.
2023-07-26

Наймдугаар сард газар тариалангийн бүсүүдэд хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна.
2023-07-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж, төрийн дээд цол, одон, медалиар гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа. Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
2023-07-26

Товчоодоор нэвтэрсэн төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд хамрагдах, бусдад шилжүүлэх эрхгүй болно

Товчоодын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанаас хойш жолооч нарын төлбөр төлөлт хангалтгүй байгаа нь төлөвлөгөөт зам засвар, арчлалтын зардал тасалдах нөхцөл үүсэхэд хүргэж байгаа тул орон нутаг, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг заавал төлүүлэх арга хэмжээг авч эхэллээ.
2023-07-26

Э.Ганцэцэг: Нүүрсний асуудлаар улс төрийн албан тушаалтан холбогдсон хэрэг шүүхэд ирээгүй

Эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-өөс өнөөдөр танилцууллаа. Шүүхээр шийдвэрлэгдсэн болон шүүхийн шатанд байгаа авлига, албан тушаалын "Нүүрсний" гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл тодрууллаа. "Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан 63 хүнд холбогдох найман хэргийг анхан шатны шүүхэд хүлээн авчээ. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн.
2023-07-26

Зэвсэгт хүчний отгон анги байлдааны тугаа гардлаа

Архангай аймагт Монгол Улсын Зэвсэгт хүчний БИЦУГ-ын харьяа 342 дугаар анги үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус ангийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн болсон Байлдааны тугаа гардаж авлаа.
2023-07-26

Борцгор хотонгийн судалгааг Хятадын судлаачидтай хамтран хийж байна

Зүүн Азийн Борцгор хотонгийн судалгаа, хамгааллын ажлууд маш бага хийгдсэн байдаг тул Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, БНХАУ-ын ойн шинжлэх ухааны академийн судлаачид хамтран Борцгор хотонгийн нүүдлийн судалгааг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байна.
2023-07-26

Иргэдийн гомдлыг шийдвэрлэх хүртэл РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо буюу РЦНК-гийн баруун талд барилга барьж буйг оршин суугч иргэд эсэргүүцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.
2023-07-26

“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газрыг байгуулах асуудлаар хуралдлаа

“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар байгуулах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2011 оны тавдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурж, баталгаажуулан улмаар олон улсын “Хүн ба шим мандлын сүлжээ”-нд бүртгүүлсэн нь олон улсын хэмжээнд хил дамнасан экосистемийг хамгаалах сайн жишиг загвар болсон гэж үздэг.
2023-07-26