"Старт ап” хөтөлбөрийн шилдэг баг тодорлоо
Залуучуулын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн шилдэг старт-ап баг тодорлоо. Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох шилдэг “Старт-ап” үйл ажиллагааг “СТАРТ-АП Монголия” ТББ-тай хамтран зохион байгуулжээ.
2023-09-12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг Ерөнхийлөгч тэмдэглэжээ.
2023-09-12
Номын баяраар Герман, Орос, Хятад, Итали зохиолчид номын нээлтээ хийнэ
“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх юм.
2023-09-12
Хорватын Ерөнхий сайд асан Златко Матешаг Найрамдал одонгоор шагналаа
Монгол Улсаас Хорват улсад суух Өргөмжит консулаар томилогдоод 20 гаруй жил болж байгаа Хорватын Ерөнхий сайд асан Златко Матешаг “Найрамдал” одонгоор шагналаа. Тэрбээр Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байснаас гадна хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдсон нэр хүндтэй улс төрч юм.
2023-09-12
ГССҮТ-ийн насанд хүрэгсдийн мэс заслын тасгийг засварлан тохижуулжээ
ГССҮТ-ийн насанд хүрэгсдийн мэс заслын тасгийг засварлан тохижууллаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасагт иж бүрэн засвар хийж, нэмж тохижуулан ашиглалтад орууллаа. Төвийн тавдугаар давхарт байрлах тус тасгийн цэвэр болон бохир усны шугамыг шинэчлэн сольж, үйлчилгээний ажилтнуудад зориулсан цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан байгуулсан байна.
Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээнд нийцүүлэн өрөө бүрт гүйдэг хаалга, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур болон дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах зориулалтын эко хавтангаар ханыг засварлан тохижуулжээ.
Тус тасгийн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, авагддаг төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх боломж бүрджээ.
2023-09-12
2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК, “БНДС” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК, “ДБЭХС” ТӨХК, “Хэнтий-Ус” ХХК-иудын хийгдэж буй их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
2023-09-12
“Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол-Хятадын төрийн өмчит компаниудын уулзалтад төслүүдээ танилцууллаа
ӨМӨЗО-ы Хөх хотноо есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохиогдсон Монгол-Хятадын 4 дүгээр ЭКСПО арга хэмжээний хүрээнд “Хятад, Монголын төрийн өмчит компанийн шинэчлэл, хөгжил” сэдэвт уулзалт болжээ. Хоёр орны төрийн өмчит компаниуд уул уурхайн салбарт туршлага солилцох, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий уг уулзалтад Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг төлөөлж “Эрдэнэс Монгол” нэгдэл, нэгдлийн харьяа компаниудын төлөөлөл илтгэл тавьсан байна.
2023-09-12
ЦЕГ: Лифтэнд хүн зодож буй эмэгтэйг шалгаж эхэллээ
Цахим хуудаст орон сууцны лифтэнд нэгэн иргэн бусдыг цохиж, биед нь хохирол учруулж буй бичлэг өчигдөр цацагдсан. Тус хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 10-ны өдөр дуудлага бүртгэгджээ.
2023-09-12
МХБ-ээр 545 сая төгрөгийн арилжаа хийжээ
Өнөөдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 545,934,612 төгрөгийн үнийн дүн бүхий 2,292,980 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 12 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол есөн компанийн ханш тогтвортой байлаа.
2023-09-11