ХААН Банк ТоС-ын манлайлагч банкаар 2024 оны турш ажиллана
ХААН Банк Shared office буюу дундын оффисын концептыг нэвтрүүлэн ажилтнууддаа оффисоос болон зайнаас хосолмол хэлбэрээр ажиллах боломжийг бүрдүүлснээс гадны банкны үйл ажиллагаанд цахилгаан тээврийн хэрэгслүүдийг ашиглаж эхэлсэн нь уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтод оруулж буй бодит хувь нэмэр төдийгүй Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн 8 зарчмын нэг болох Үлгэрлэн манлайлах зарчмын шилдэг жишээ болоод буй билээ.
2024-03-05
ХААН Банкны бизнесийн зээлийн нөхцөл сайжирлаа
Бизнес эрхлэгч та Улаанбаатар болон орон нутгийн ХААН Банкны бүх салбар нэгжүүд, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн дэмжих “Бизнес төв”-үүдээр дамжуулан бизнесийн зээлийг шуурхай авах боломжтой боллоо. ХААН Банкны бизнесийн зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага багасаж, хүү буурч, зээл олгох процесс улам сайжирсан бөгөөд илүү өргөн хүрээнд олгож эхэлснийг дуулгахад таатай байна.
2024-03-01
Гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо
Тогтвортой хөгжлөөр манлайлж ажилладгийн хувьд ХААН Банк цаасны хэрэглээг бууруулах зорилт тавьж, байгаль орчинд ээлтэй дижитал, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгосоор ирсэн билээ. Тэгвэл энэ удаа бид үйл ажиллагаандаа DigiPOS үйлчилгээг нэвтрүүлснээр цаасны хэрэглээг бүрэн халахад дахин нэг алхам ойртлоо.
2024-02-26
“ХААН Банк” ХК ногдол ашиг хуваарилна
“ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2-р сарын 15-ны өдөр хуралдаж, банкны 2023 оны цэвэр ашгийн 48.5 хувь буюу 271,015,822,540 (хоёр зуун далан нэгэн тэрбум арван таван сая найман зуун хорин хоёр мянга таван зуун дөч) төгрөгийг нэгж хувьцаанд 141.73 төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.
2024-02-16
Г.ТЭЛМЭН: 2024 оны хөрөнгийн зах зээлийн салхийг Ард Кредит хагална
-2023 онд системийн банкууд IPO хийж, олон нийтэд нээлттэй болсон. Мөн төлбөрийн системд оролцогч компаниуд буюу qPay, Most зэрэг компаниуд оны өмнөхөн олон нийтэд нээлттэй компани боллоо. Санхүүгийн үйлчилгээ бидний өдөр тутмын амьдралд ойр байдаг, тэр дундаа алганд багтах хэмжээнд очсон тул харилцагч өөрийн өдөр тутмын хэрэглээндээ эзэн нь болох боломж бүрдсэн болов уу гэж харж байна. Нөгөө талаар Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилготой байгууллагын хувьд ийм үйл явдлыг алга ташин хүлээж авч байгаа.
2024-02-13
“Ном бэлэглэе” давлагаа амжилттай боллоо
Худалдан авагч А.Буянхишиг бага насны хүүхдийн хамт дэлгүүрт уут дүүрэн ном барьсаар алхаж байлаа. Хүүхэд нь номд хорхойтой нэгэн бололтой, ээжийнхээ хамт ном сонирхсоор. Тэрбээр “Би Цагаан сарын бэлгэнд ном сонгохоор энд ирсэн. Нас насны ангилалд тохируулан ном бэлдсэн нь таалагдлаа. Гаднын бараанаас илүүтэй ном бэлэглэвэл хэрэгтэй санагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
2024-02-08
Д.Сүнжид: Алслагдсан сургууль, дотуур байруудыг шалгаж байна
(Хүний эрхийн үндэсний комисс) 2023 он болон 2024 оны нэгдүгээр сард хэрэгжүүлсэн онцлох ажлаа тайлагнаж, хэвлэлийн хурал хийлээ. ХЭҮК-т жилдээ 1000 гаруй гомдол ирдэг байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд Улаанбаатар хотоос 88, хөдөө орон нутгаас 22 гомдол иржээ. Дийлэнх гомдлын шалтгаан нь шударга шүүхээр шүүлгэх, хөдөлмөрлөх эрх, халдашгүй чөлөөтэй байдал зөрчигдөх, хилс хэрэгт холбогдох, хүүхдийн эрхийн талаарх гомдол байдаг гэнэ.
2024-02-08
Хэрэгцээ бүрд шийдэл- ердөө 3 минут
ХААН Банк онлайн зээлийн үйлчилгээг 2021 оны IV улиралд нэвтрүүлснээс хойш тасралтгүй шинэчлэл сайжруулалт хийсээр өдгөө зээл олгох процессыг 100 хувь бүрэн цахимжуулаад байна. Ингэснээр харилцагч банкны салбар тооцооны төвд хандах, зээлийн материал бүрдүүлэх, зээлийн судалгаа, шийдвэрийг хүлээх, гэрээ байгуулах зэрэгт үнэт цагаа зарцуулах шаардлагагүй ердөө 3-5 минутын дотор хүссэн зээлийн бүтээгдэхүүнээ хэзээ ч, хаанаас ч саадгүй авах боломж бүрдсэн билээ.
2024-02-05
Боомтуудын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байна
БНХАУ-тай хиллэж байгаа байнгын ажиллагаатай 13 боомтоос 8 боомт, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос 4 боомтод боомтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэв. Мөн онд Цагааннуур, Хавирга, Булган боомтуудад бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
2024-02-05
XVII жарны "ХИЛЭНТ ЭХ" хэмээх МОДОН ЛУУ жилийн МӨР ГАРГАХ ЗУРХАЙ ба СУУДЛЫН ЗАСАЛ
Шороон үхрийн ерөнхий шинж: Улс орон амгалантай. Тариа төмс, өвс ургамал дэлгэрэх. Амуу будаа арвин. Жилийн эхэн, хаврын гурван сар, дөрвөн улирлын эхэн салхитай. Өндөрлөг газар, голын эхэн, хавцал газар хийгээд голын хөндийн адаг хэсгээр өвс ургамал, тариа төмс, газрын гарц их. Жилийн дундуур тариалан сайн. Сүү сааль арвин, залуу хүмүүний ажил үйлс дэлгэрэх. Үр, ач өнөр өтгөн болох. Жилийн сүүлээр ургац арвин. Эр хүмүүн яаруу, эм хүмүүн тайван байна. Мал сүрэгт сайн. Хурмал өвчин өчүүхэн гарна. Нялхаст амгалантай, өвгөдөд ширүүн, залууст машид ширүүн болно.
2024-02-05