Н.АРВИНТАРИА: Зөвхөн статистик мэдээлэлд үндэслэн бодлого боловсруулахаар “амьгүй” болчхоод байна
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 13-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тулгамдаад байгаа асуудлуудыг уг хуулиар шийдвэрлэж чадах уу, ер нь гааллын эрх зүйн орчныг хэрхэн “зураглаад” байгаа талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариатай ярилцсан юм. Тус төвийнхөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүн шинжилгээ хийж, сайжруулах шаардлагатай зүйл заалтуудын талаарх саналаа боловсруулаад буй юм билээ. Ташрамд дурдахад, үүнээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Эдгээр төслийг нэгтгэн, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-д байгуулаад байна.
2023-11-13
Олон улсын охидын өдрөөр тайван жагсаал зохион байгууллаа
Олон улсын охидын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийн хүрээнд өчигдөр иргэд төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалыг санаачлагч нь “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоо байв. Үүнд голчлон охид, эмэгтэйчүүд оролцсон. Тэд хүүхдийн эрх, тэр дундаа охидын эрхийг зөрчихгүй байхыг сануулсан уриалгыг цаасан дээр бичиж, барьсан байв.
2023-10-12
Утаагаараа дэлхийд 10-т жагслаа
Манай улсын нийслэлд өчигдөр агаар бохирдуулагч элементүүдээс PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаас хоёр дахин өндөр байсан юм
2023-10-11
Он гарснаас хойш 18 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ
Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 18 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад дөрвөөр нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг нь Баян-Өлгий аймагт, 16-г нь Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ.
2023-10-10
Багш нар ажил хаяхаа түр азнав
Ойрын хугацаанд ярилцаж, шийдэлд хүрнэ хэмээн найдаж байна. Тиймээс одоохондоо багш нар ажил хаяхгүй” хэмээсэн юм. Салбарын яамнаас эхлээд холбогдох бусад байгууллагынхан уламжлал ёсоор өчигд өр “Багш нартаа баярлалаа” хэмээн “уянгалж”, мэндчилгээ дэвшүүлжээ.
2023-10-06
Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг аян эхлүүлэв
“Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтыг Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-10-04
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртлээ
Тухайлбал, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолборын сурагч Б.Төрхүү, нийслэлийн “Сант” сургуулийн Д.Энэрэлт, “Нэст эдүкэйшн”-ий Х.Онолт нар ийнхүү амжилт гаргасан байна. Манай улсын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагчаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох нар ажиллажээ. “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэлт өнгөрсөн долдугаар сард болсон олон улсын математикийн 64 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн билээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил болсон олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиадаас Монголын хоёр сурагч хүрэл медаль авч байв.
2023-09-06
М.МӨНГӨНЦЭЦЭГ: Монгол хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлөх хөдөлгөөнүүдийг бий биелгээ агуулдгаараа онцлогтой
Хөдөлгөөний хомсдол тахлын хэмжээнд яригдах болсон өнөө үед бид түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ. Ялангуяа манай өв уламжлалд уг асуудлыг шийдэх гаргалгаа бий юү гэдгийг эрэн хайж бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор М.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжиг дэглээч, ахмад, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш тэрбээр уг салбарт 44 жил ажиллаж буй юм.
2023-08-29
Нийгэм Д.Ариунтунгалаг: Монгол Улсын хүн амын ердөө 39 хувь нь баталгаат ундны ус хэрэглэж байна
НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Д.Ариунтунгалагтай ярилцлаа. Хүмүүс ундандаа аюулгүй, цэвэр ус хэрэглэж чадаж байгаа, эсэхийг тус байгууллагаас ДЭМБ-тай хамтран олон улсын түвшинд судалж, нөхцөл байдлын тайланг энэ онд олон нийтэд танилцуулсан юм. Тус тайланд Монгол Улсын нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлсон, цаашид бид юунд анхаарах талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.
2023-08-25
116 337 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт илгээжээ
Ташрамд дурдахад, өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хоёроос дээш настай бүх хүүхдийг хамруулна гэж холбогдох байгууллагынхан мэдэгдсэн. Гэсэн ч 2-5 настай нийт хүүхдийн 81 хувийг нь л хамруулж чадсан юм. Энэ жилийн тухайд ч бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаа амласан байна. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг шинээр барих, байр түрээслэх, хувийн хэвшлийнхийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэнэ.
2023-08-22
Гурван ээлжийг хална гэсээр гурав дахь жилээ угтлаа
Үүний дийлэнх буюу 47 сургууль нь нийслэлд байгаа. Манай улс боловсролын салбартаа төдийлөн анхаардаггүй, сургуулийн хүртээмжийг сайжруулдаггүйн горыг хүүхдүүд ийнхүү гурван ээлжээр хичээллэж, эсвэл нэг ангид олноороо шахцалдан суух маягаар үүрэх юм. Засгийн газар, салбарын яам, холбогдох бусад албаныхан уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй гэх боловч тэд үнэндээ ярихаас хэтрэхгүй байна.
2023-08-21