Монголын сагсан бөмбөгийн холбооноос 18 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээнд шигшээ багийнхныг өрсөлдүүлэхээр Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд илгээсэн хүсэлтийг хүлээн авч, Энэтхэгийн Банглор хотод есд үгээрсарын 5-11-нд болох Азийн АШТ-доролцуулах эрхтэй болсныг албан ёсоор мэдэгдлээ. Тэгвэл энэ сард төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшилсон “FIBA Asia cup 2025” тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн тэмцээний шинэ товыг тус холбооноос албан ёсоор зарлаж, D хэсгийн тоглолтыг арваннэгдүгээр сарын 7-15-нд Улаанбаатарт зохион байгуулах болжээ. Сагсан бөмб өгийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Олон улсын сагсан бөмб өгийн холбоо( ФИБА)-ны хөгжлийн хөтөлбөр үүд болох хүүхэд, залууст зориулсан “Ball in school” төслийг мөн есдүгээр сарын 20-23-нд, сагсан бөмб өгийн дасгалжуулагч, биеийн хүчний дасгалжуулагчдад зориулсан “Sport performance specialist” төслийн Level 1-ийг дараа сарын 1-2-нд явуулах боллоо. Дээрх сургалтыг ФИБА-гаас томилогдсон мэргэжилтнүүд ирж удирдах аж.
Бэлтгэсэн Г.Батцэцэг