“Монголын төмөр зам”-ын албан тушаалтныг хахууль авсан хэрэгт шалгаж эхэллээ
Улмаар цагдан хорьж шалгах хугацаа нь дууссан учраас сулласан аж. Өмнө нь “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнтэй хамт “Монголын төмөр зам” ХК-д шилжин томилогдсон 5-6 хүнээс ч энэ үеэр тайлбар, мэдүүлэг авчээ. Түүнтэй хамт н.Түвшинбаатар гэх хүнийг шалгаж буй бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эзэн Ли гэх хүнээс их хэмжээний мөнгө авч Д.Банзрагчид дамжуулан өгсөн байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ хүмүүсийг хахууль авсан, өгсөн гэх хэрэгт яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэхээр болж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ.
2023-12-18
Археологич Д.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ
Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, Эртний Ромын үе буюу нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэмээн буруутгаж буй. Уг нь 2021 оны гуравдугаар сард “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр түүх, соёлын эд зүйл худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан юм. Тэдний худалдах гэж байсан Хүннү гүрний үеийн олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг түүх, соёлын нэн хосгүй өв гэж шинжээчид дүгнэсэн байдаг.
2023-12-18
Авлигын хэрэгт холбогдсон шинжээчдэд яллах дүгнэлт үйлдүүлнэ
Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон шинжээчдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас есөд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын байгууллагад хүргүүлсний дотор шинжээч гэх албан тушаалтай хоёр ч хүний үйлдэл багтсан байв. Тухайлбал, Гаалийн төв лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч Ж.Соёлмаа нүүрсэнд шинжилгээ хийж дүгнэлт гаргаад хахууль авсан хэрэгт буруутгагдаж буй аж. Нүүрс тээвэрлэж хилээр гаргадаг “Дорнын интернэшнл трейд” компани экспортолж буй нүүрсэндээ Гаалийн төв лабораторийнхноор шинжилгээ хийлгэсэн юм байна. Ингэхдээ тус компанийн менежер Б.Болормаагаас дээрх шинжээч дүүгийнхээ дансаар дамжуулан хоёр ч удаа мөнгө авсан хэрэгт холбогджээ.
2023-12-15
Олон нийтийн газар хутга, хийн буу гаргаж танхайрсан этгээдүүдийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тус дүүргийн 8 дугаар хороо, "I Loft" нэртэй баарны гадна иргэн “А”, “Г” нар нь 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга, хийн буу гаргаж танхайрчээ. Уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Шүүхээс дээрх этгээдүүдэд тус бүр 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2023-12-14
“Монгол Ураниум Ресурс” ба Франц дахь Элчин сайд
Ер нь бол “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ураны хайгуулын лицензээ хүрэн нүүрсний ашиглалтын лиценз болгуулж чадсан нь цаашид асуудал дагуулж мэдэхээр боллоо. Учир нь манай улс гадаадтай хамтарч уран ашиглах талаар ид ярьж хэлэлцэж байна. Гэтэл дээр хэлсэнчлэн ураны хайгуулын лицензээс хүрэн нүүрсний ашиглалтын лиценз рүү “хөрвөсөн” нь уран, нүүрс хоёрыг ижил түвшинд авч үзэж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ нь гадаад талд гэхээсээ дотоодод хамгийн ойлгомжгүй шийдвэр болж мэдэхээр байна.
2023-12-14
“Le ciel clinic” гоо сайхны эмнэлэгт дусал хийлгэсэн эр амиа алджээ
Тэгвэл уржигдар Хан-Уул дүүргийн нутаг дахь “Хан хиллс” хотхонд байрладаг, гоо засал, уламжлалт оношилгоо эмчилгээ, бариа засал, “Ковид”-ын дараах сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Le ciel clinic” эмнэлэгт дусал хийлгэсэн хүн амиа алджээ. Өдгөө энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн байна. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр хохирогч нь Өмнөговь аймгаас ирж тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан Ц.Д гэх хүн аж. Түүнд дусал хийж байтал бие нь гэнэт муудаж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т хүргүүлсэн ч эмчилгээ авалгүй нас барсан гэнэ. Энэ талаар УНТЭ-ийнхнээс лавлахад “Энэ сарын 12-ны 21.00 цаг өнгөрч байхад нэгэн хувийн эмнэлгээс хүргүүлэн ирсэн эрэгтэй хүн нас барсан нь үнэн. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа болохоор бид ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
2023-12-14
З.Энхболд нарын гэм бурууг дэнслэх хурлыг товлож, Т.Аюурсайхан тэргүүтнийг хойшлууллаа
Мөн тус шүүхэд “нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгийн гэм бурууг хэлэлцлээ. Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагаас 10 сая төгрөгийн хахууль нэхэж авсан хэрэгт буруутгагдсан юм. Шүүхээс Ц.Цолмонгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил хорих ял шийтгэсэн байна.
2023-12-14
Тээврийн хэрэгслээр хүүхдийг буруу тээвэрлэснээс 32 хүүхэд амь насаараа хохирчээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний 11 сарын байдлаар хүүхэд өртсөн 780 зам тээврийн осол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь хохирсон 32 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь буруу тээвэрлэснээс болсон байна. Дараах тохиолдлуудад хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
2023-12-13
Сэлэнгийн гаалийн албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ
Сэлэнгийн Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхдээ шилжүүлжээ. Тус аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаяр, байцаагч Ш.Гантөмөр, байцаагч П.Мөнхсайхан, хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах шалгагч Т.Эрдэнэбилэг нарыг албан тушаалаа урвуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэднийг Улаанбаатар хотод оршин суудаг иргэн С.Үүртуяа болон өөр нэгэн иргэнд тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон 264 шил архи, согтууруулах ундааг хилээр нэвтрүүлэхэд нь давуу байдал олгосон гэж буруутгаж буй юм.
2023-12-13
ЦЕГ: Түгээлтийн ажилтны биед гэмтэл учирсан эсэх талаарх шинжилгээний дүгнэлт гараагүй байна
Шатахуун авахаар дугаарлаж байх үеэрээ "Шатахуун өгсөнгүй" гэх шалтгаанаар түгээлтийн ажилтан 44 настай Б-г түлхэж унагаасан бичлэг цахим орчинд түгсэн. Тэгвэл энэ талаар "Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
2023-12-12
Наймдугаар ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч цацжээ
ЕБС-ийн сурагч ангидаа нулимс асгаруулагч цацжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 15 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
2023-12-12