“Самъяа” хийдэд гарсан галыг унтраав
Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутагт байрлах “Самъяа” хийдэд өчигдөр гал гарчээ. “Тасганы овооны орчимд гал гарлаа” гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 10.52 цагт ирсэн байна.
2024-11-08
Н.Өнөрцэцэгт оноосон ялыг хэвээр нь үлдээлээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долоодугаар сарын 19-нд дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ял сонссон “Зариг.мн” сайтыг үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хаалттай хэлэлцлээ.
2024-11-07
Cэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн суулт зарлав
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш болно. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсэж, түүний ар гэрийнхэн өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлав. Н.Өнөрцэцэгийн аавын бие тааруу байгаа учраас хүрэлцэн ирж чадаагүй гэнэ. Харин түүний ээж болон эгч, дүү нар нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
2024-11-06
"Телеграм" залилангийн улмаас 10,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нүүр номын пейж хуудаст яаралтай мэдэгдэнэ үү. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь 7 хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.
2024-11-04
Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравданг авлигын хэрэгт гэм буруутайд тооцов
Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан, ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны болон тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болж буй юм.
2024-11-01
Нийслэлийг өмхий үнэрт автуулсан компанийн захирлыг 10 сая төгрөгөөр торгоно
Нийслэлд 2023 оны аравдугаар сарын дундуур өмхий үнэр тархаж, Зүүн дөрвөн зам, 13 дугаар хороолол, “Дүнжингарав” худалдааны төв орчимд илүүтэй үнэртэн, олон нийтийг бухимдуулж байсан билээ. Уг үнэр нь бохирын магистрал шугам руу автомашины ажилласан масло, тос хийснээс болсон гэж дүгнэсэн байдаг.
2024-10-30
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг намынх нь гишүүн хутгалж, хүнд гэмтээв
Орон нутгийн сонгуулийн санал хураалтаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Отгонсүрэнг хэдхэн хоногийн өмнө намынх нь гишүүн хутгалж, хүнд гэмтээжээ. Нийслэлийн ИТХ-ын 12 дугаар тойрог буюу Налайх дүүргээс сонгогдсон түүнд халдсан шалтгааныг албан тушаал булаацалдсанаас үүдэлтэй хэмээн зарим хүн өгүүлж буй юм.
2024-10-29
Цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд нас барлаа
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буман жаалууд” цэцэрлэгт өчигдөр 16.00 цагийн үед нэг ой хоёр сартай хүүхэд нас барлаа.
2024-10-28
Цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд нас барлаа
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буман жаалууд” цэцэрлэгт өчигдөр 16.00 цагийн үед нэг ой хоёр сартай хүүхэд нас барлаа.
2024-10-28
Зам тээврийн ослын улмаас 88 настай иргэн, хоёр настай хүүхэд амиа алдав
Монгол орны нийт нутгаар өнгөрсөн ням гарагт орсон их, бага хэмжээний цасны улмаас Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын 758, гэмт хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл иржээ. Замын нөхцөлд хурдаа тохируулаагүй, зуны дугуйтайгаа замд гарсан, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх оролдлого хийснээс хүний амь эрсэдсэн хэд хэдэн осол гарсан байна.
2024-10-22
Гал түймрээс гурван хүүхэд аварлаа
Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороололд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад урд шөнө буюу 2024.10.19-ний шөнө 01:05 цагт ирсэн байна.
2024-10-19
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг хоёр ч компаниас хахууль авсан гэж буруутгав
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээсэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах СБДХААА/202001005 дугаартай тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас энэ сарын 16-ны үдэш 55 сая төгрөгийн хахууль авч байжээ. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан юм билээ.
2024-10-18