“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд 30 гаруй улсын төлөөлөгч оролцож байна
Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын ес дэх удаагийн бага хурал өнөөдрөөс эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Финланд, Франц, Латви, Швейцар, Швед, АНУ, ИБУИНХУ зэрэг 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
2024-06-06
Монгол, Швейцарын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, швейцарын талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Х.Шелленберг нар тус тус тэргүүлж ажилласан.
2024-06-05
Монгол, Польш хоёр орны худалдааны эргэлтийг нэмнэ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хөгжил, технологийн яамны төлөөлөгчдийг энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.
2024-06-05
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлнэ
2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.
2024-05-29
Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамт хийнэ
Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
2024-05-29
Гадаад дахь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан лхгава гарагт болж, гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүр тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа
2024-05-24
Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх боломжийг бүрдүүлнэ
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2024-05-15