Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Үзэсгэлэнт минь” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод Х.Лхагвасүрэн үзэсгэлэнт бүсгүйчүүд, ээжүүдийн, хайрын тухай дуунуудаа дуулахаас гадна урилгаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцох гэнэ. Эл тоглолт “Корпорэйт” зочид буудлын тоглолтын танхимд болно.