Урсгал зөөлөн аялгуу, уярам сайхан үгстэй нийлж "Хайрын тэнгэр чи минь" хэмээх шинэ уран бүтээл төржээ. Амилуулсан дуучин нь Э.Болор-Уянга. Хуучны олон сайхан дууг дахин амьдруулсны зэрэгцээ чанартай, уран бүтээлээр сонсогчдод бэлэг барьж чаддаг Э.Болор-Уянгын хоолойд ч дуу нь тун сайн зохижээ.
Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа гуайн шүлэг, Ганхуягийн Ононгийн хөгжим "Хайрын тэнгэр чин минь" дууг хүргэе. Үе дамжсан уран бүтээлч гэр бүлийнхний шинэ бүтээл таны таашаалд нийцэх буй за.
Хайрын тэнгэр чи минь
Ая Г. Онон
Үг Ш. Дулмаа
Бичлэгийн продюсер М. Болд
Дууны найруулагч Ѳ. Амарзаяа
Гитар Ц. Алтангэрэл
Саксафон Ц. Нямгэрэл
Studio Bros records
arrange Г. Онон
mixed М. Болд
Хайрын тэнгэр чи минь
Мѳнх эргэх замбуулинд чинийхээ энгэрт эрхэлж
Мѳчир шүргэх хараацайн хос жигүүр шиг явъя
Мѳнгѳн сарны туяанд гэзгээ задлан цэнгэж
Мѳрѳн голын ус шин зүрхэнд чинь уусан шингэе
Үүлгүй цэнхэр тэнгэр дэх үлгэрийн гүнж шиг нас минь
Ѳвчүүн цаанаа харамлах ѳѳриймсѳг эмзэг хайр минь
Үгээр хэлж барашгүй зүрхний гижиг ѳдѳѳсѳн
Үнэн сэтгэлийн хуртай эрийн тэнгэр амраг минь
Нарны алтан цацраг шиг элэг зүрхэнд чинь гийж
Насны ганцхан ханиа гэж чамайгаа дээдлэн эрхэмсэг аалиа дэлгэе
Дх, Налгар сайхан хоймортоо ханхайн суухыг чинь харъя
Намуун сайхан орчлондоо сүүдэр хүүшилтэл амьдаръя
Тэнгэрийн тансаг солонгыг барих л гэсэн чи минь
Тэмүүлэн тэмүүлэн ирсэн хайрын гэгээн учрал аа
Тэргэл онгон зүрхэндээ нандигнан уярч энхрийлсэн
Тийм л сайхан үчралын эмзэг янаг ариухан сэтгэл ээ
Нарны алтан цацраг шиг элэг зүрхэнд чинь гийж
Насны ганцхан ханиа гэж чамайгаа дээдлэн эрхэмсэг аалиа дэлгэе
Дх, Налгар сайхан хоймортоо ханхайн суухыг чинь харъя
Намуун сайхан орчлондоо сүүдэр хүүшилтэл амьдаръя