СТА, жүжигчин Б.Амарсайхан болон түүний гэргий С.Уран нар АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран Христийн шашны тухай кино хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ.
Тэрбээр Монголын жүжигчдээс Холливудад анх хөл тавьсан билээ. Б.Амарсайхан өнгөрсөн онд “Үргээлэг-2”, “Итгэл” уран сайхны кинонд тоглосон.
“Итгэл” кино “Asian world film festival 2016” наадмаас “Audience Award” буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм.