Азийн загварын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Fashion asian award” уралдаан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-30-нд БНХАУ-Д боллоо.
Жил бүр зохиогддогоороо онцлог тус наадамд 21 орны мэргэжилтнүүд загварын салбарын 15 төрлөөр өрсөлдсөн.
“Fashion asian award”-д Монгол Улсаас эх орноо төлөөлөн оролцсон О.Наранбилэг хамгийн шилдгээр шалгарч, гран при хүртэв.