Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шагналын хур буулгалаа.
Монголын түмний сонорыг мялааж, таашаал хүртсэн олон уран бүтээлээрээ сонсогдынхоо хүндлэлийг хүлээсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, уртын дуучин Сосорбурамын Цогтсайхан Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Мөн өнөөдөр "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гитарчин Б.Цолмон, жүжигчин У.Батбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо.