АНУ-д үргэлжилж буй “Miss World-2016” тэмцээнд Монгол Улсаас эх орноо төлөөлж мисс Алтангэрэлийн Баярцэцэг оролцож байна.
Өдгөө хагас шигшээд шалгараад буй тэрбээр “Хүмүүнлэгийн ажил” шалгаруулалтад “Агаа, эгээ” төсөл хэрэгжүүлж байгаа.
А.Баярцэцэгийн “Улаанууд” баг спорт багийн тэмцээнд түрүүлэв. Эл төрөлд орон орны миссүүд найм наймаараа хуваагдан100 м гүйлт, уртын харайлт, буухиа тэмцээнээр өрсөлдсөн юм.
Дэлхийн миссийн тэтмийн эзэн тодрох мөч өдөр өдрөөр ойртсоор.
Эл шалгаруулалтын хамгийн чухал зүйлсийн нэг бол яах аргагүй хөгжөөн дэмжигчдийн санал. Тиймээс авьяаслаг миссээ дэмжиж саналаа өгөхөө мартуузай, монголчууд аа.