Америкийн “Синетик” театрт ажилладаг Г.Занабазар “Ромео, Жульетта хоёр” жүжгийн Ромеогийн дүрд тоглосон тухай бид өмнө нь мэдээлж, түүнтэй ярилцаж байсан. Тэгвэл тэрбээр энэ сарын 7-нд тус театрт нээлтээ хийсэн “Нойрсож буй гоо бүсгүй” жүжигт ханхүүгийн дүрд тоглож буй гэнэ. Мөн Г.Занабазар Вашингтоны театруудын оны шилдэг жүжигчин шагналд нэр дэвшсэн бөгөөд үзэгчдийн санал асуулгаар дүнг гаргах юм байна. 500 гаруй суудалтай, 2001 онд байгуулагдсан тус театрт тэрбээр “Сар руу аялсан нь” жүжгийн Ерөнхийлөгч Барбонфойлис, “Алиса гайхамшгийн оронд”-ын Дормауз, “Хоосон шуугиан”-ы Вергесийн дүрд тоглож байжээ. “Нойрсож буй гоо бүсгүй”-г ирэх сарын 8 хүртэл тоглоно.