“Гайз” хамтлагийнхан ирэх 2017 онд 20 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус ойгоо угтаж “Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулья” хэмээх шинэ уран бүтээлээ өнөөдрөөс олны хүртээл болгох гэнэ. Түүнчлэн хамтлагийн түүх, уран бүтээлүүдээ багцлан баримтат кино бүтээж буй аж. Сонирхуулахад, “Гайз” хамтлагийнхан өнгөрсөн сарын 30-нд БНСУ-д жил бүр зохион байгуулдаг “Korean culture & entertainment awards 2016” олон улсын наадамд оролцжээ. Тус хамтлагийнхан эл наадмын “International star” шагналыг хүртсэн байна.