"Гоёл-2017" наадмын сүүлийн шатны шалгаруулалт маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болно. Тэгвэл энэ жилийн "Гоёл" наадам тун өвөрмөц болох аж. Тодруулбал, "Монлайн" болон "Somo" спортын хувцасны брэнд үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд "ГОЁЛ-2017" загварын уралдаанд анх удаагаа оролцохоор болжээ. Ингээд тус наадамд оролцох загварын зарим коллекцийг танилцуулж байна.