Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг энэ жил Монгол Улсын соёлын элч, Гавьяат жүжигчин, “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн Д.Алтанхуяг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн ухааны тэнхмийн доктор, профессор Ч.Хашчулуун, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатар, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал,доктор, профессор Ц.Пүрэвсүрэн нарт олгохоор шийдвэрлэсэн юм.
Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа 2016оны арваннэгдүгээр сарын 29-ний мягмар гаригийн 12.30 минутад Япон улсын Элчин сайдын өргөөнд болно.