Венецийн дүрслэх урлагийн 57 дахь Олон улсын Биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчийг сонгон шалгаруулах тухай зар
Монгол Улс нь 2017 онд болох Венецийн дүрслэх урлагийн 57-р Олон улсын Биеннальд албан ѐсоор оролцох эрхээ саяхан хүлээж авлаа. Төслийг хэрэгжүүлэх санг босгохоор холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Тус наадам нь 1895 оноос хойш хоѐр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн, дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан юм. Монгол Улс нь тус наадамд 2015 онд анх удаа оролцож байсан түүхтэй. 57 дахь удаагийн наадам нь 2017 оны тавдугаар сарын 13-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 26-ныг дуустал Италийн Венец хотноо долоон сарын туршид зохион байгуулагдана.
Манай улс Венецийн дүрслэх урлагийн 57-р Биеннальд оролцсоноор Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь өсгөх, хөгжүүлэх, цаашилбал хотын соёлын нэг хэсэг болгон төлөвшүүлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх зэрэг урт хугацааны стратегийн чухал ач холбогдол бүхий алхам болох юм. Уран бүтээлчдийг шалгаруулах комисст дотоод гадаадын нийт долоон хүний нэр дэвшсэн ба удахгүй олон нийтэд нэрсийг мэдээлнэ.
Уран бүтээлчийг сонгох шалгуур:
1. Уран бүтээлч нь (эсхүл баг нь) контемпорари урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвиж, дотоод, гадаадын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцож ирсэн туршлагатай байх.
2. Венецийн Биенналийн хүрээнд Монгол улсын павильонд дэлгэхээр санал болгож буй бүтээл нь бэлэн, эсхүл гүйцэтгэл нь дор хаяж 70 хувьтай байх. .
3. Санал болгож буй бүтээл нь утга агуулга, зохиомж, ашигласан материал, гүйцэтгэлийн хувьд өөрийн гэсэн хэллэг, онцлох төрхтэй, давтагдашгүй шинэлэг байхаас гадна монгол орон, дэлхий нийтэд тулгарч буй чухал асуудлуудыг хөндсөн байх нь давуу тал болно.
4. Олон улсын нэр хүндтэй уралдаан, тэмцээн, резиденс болон бусад солилцооны хөтөлбөрт шалгаран оролцож байсан нь давуу тал болно.
5. Уран бүтээлч нь (эсхүл баг нь) өөрийн куратортой байх нь давуу тал болно.
Бүрдүүлэх материал
1. Уран бүтээлчийн CV англи, монгол хэл дээр
a. овог нэр, төрсөн он сар өдөр, боловсрол, бие даасан болон хамтарсан үзэсгэлэн, дотоод, гадаадын уралдаан тэмцээн, хөтөлбөрт оролцсон түүх, гаргасан амжилт, шагнал, холбоо барих утас, имейл хаяг, оршин суугаа хаяг зэрэг мэдээллийг заавал оруулсан байна.
b. монгол CV-гээ CV_B.Dorj_mon, англи CV-гээ CV_B.Dorj_eng загварын дагуу хадгалсан байх
2. Венецийн 57-р Биеннальд толилуулахаар санал болгож буй бүтээлийн эскиз (бэлэн бол бүтээлийн фото зураг), бүтээлийн утга агуулга, ашиглах материал, гүйцэтгэлийн талаархи тайлбар (2-оос илүүгүй хуудас A4, PDF format)
3. Уран бүтээлчийн чадавхийг илтгэсэн 5-10 бүтээлийн фото зураг тайлбарын хамт
a. jpg файл бүр 300dpi, min 800 pixel өргөнтэй, max 3MB хэмжээтэй байх,
b. уран бүтээлүүдийг тайлбарын дарааллаар дугаарлаж, уран бүтээлчийн нэр, бүтээлийн нэр, хэмжээ, ашигласан материал, туурвисан жилийг тодорхой бичсэн байна. (жишээ нь: B.Dorj_Tenger_80x120_Oil on Canvas_2012
4. Уран бүтээлчид багаараа энэхүү шалгаруулалтанд оролцохоор бол багийн бүх гишүүдийн CV, багаараа болон багийн гишүүн тус бүрийн өмнө нь туурвисан 8-12 бүтээлийн фото зураг, тайлбарын хамт ирүүлнэ.
5. Имэйл дээрээ хавсаргасан материалын жагсаалтыг хавсралтын дарааллаар жагсаан бичиж явуулна.
Эдгээр материалыг info@mcasa-mongolia.com хаягаар ирүүлнэ үү. Дутуу болон зааврын дагуу бэлдээгүй материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.
Бүтээлээ ирүүлэх эцсийн хугацаа: 2016 оны арванхоёрдугаар сарын 5 (шөнийн 00:00 цаг) Олон улсын кураторын баг Венецийн Биеннальд оролцох уран бүтээлчдийг арванхоёрдугаар сарын 15-ны дотор сонгон шалгаруулж олон нийтэд мэдээлнэ. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо нь төслийн санг босгохоор холбогдох байгууллагуудтай ажиллаж байна. Санхүүжилт бүрэн шийдэгдсэн тохиолдолд шалгарсан уран бүтээлч(д)ийн бүтээлүүдийг 2017 оны Венецийн олон улсын 57-р дүрслэх урлагийн Биенналийн хүрээнд албан ѐсоор нээгдэх Монгол улсын павильонд дэлгэн үзүүлнэ.
Холбоо барих: 99051127
Цахим шуудан: info@mcasa-mongolia.com
Веб хуудас: http://mongolia-pavilion-venice-biennale.com Facebook: Mongolia Pavilion in Venice Biennale