Үзэгчдийн хоног тоолон, шимтэн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг аль хэдийнэ болсон “Авьяаслаг монголчууд-2016” шоуны шигшээд өрсөлдөх оролцогчид тодорсоор. Шилдэг 32-т үлдсэн оролцогчид найм наймаараа хуваагдан, долоо хоногийн бүтэн сайн бүрт хоёр нь шигшээд шалгарч байгаа билээ.
Одоогоор шигшээд Б.Шижирбат, Б.Ихэрсувд, Ж.Хишигбат, Э.Ууган-Эрдэнэ, Т.Ганбүргэд, П.Баярмагнай нар шалгараад байна.
Өчигдрийн шалгаруулалтаар Т.Ганбүргэд, Д.Баярмагнай нар шигшээд өрсөлдөх эрх өвөртөлсөн юм.
Тэгвэл Т.Ганбүргэд өөрийн цахим хуудсаараа дамжуулж “За та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Намайг дэмжсэн аав, ээж, ах, дүү, найз нөхөд намайг таньдаг бүх хүн болон нийт монголчууддаа маш их баярлалаа.
Би та бүхний итгэлийг дааж хичээх болно оо. Намайг жүдо бөхийн босоо цагаан хийморь үнэхээр ивээлээ.
Ирж дэмжсэн найз нартаа болон бүх спортыхондоо маш их баярлалаа.
''ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ'' хэмээн нийтэлж, талархал илэрхийлжээ.