- “Эвдрэлцсэн хоёр эвлэлдсэн” энэ зургийг хараад олон хүн “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэсэн үгийг цахим орчинд нисгэсэн. Амбалайгийн үдэш нам, талцлаас ангид байж муудсан хоёрыг ч мушилзуулаад авлаа
- Одод чуулсан үдэш гэж нэрлэж болохоор Амбалайгийн 85 насны ойд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Ардын уран зохиолч, Гавьяат жүжигчид гээд салбар салбарын сайчууд нэг дор цугласан харагдсан.
- Амбасэлмаа сэтгүүлч өөрөө эрхэмсэг, донжтой эмэгтэй. Ямар сайндаа л залууст “Эрчүүдийг би чамд хайртай гэж хэлтэл нь биеэ сайхан авч явах ёстой ЯРШИГ Л БАЙНА” гэж хэлж байсан удаатай. Өдий 80 гарч яваа ч биеэ сэмбийтэл нь сайхан авч яваа түүний үдэш эрхэмсэг, тансаг орчинд болсон нь нүд баясгаж байлаа.
- Гадаа хэдий –30 хэмийг даваад байгаа ч Амбалайтай үдэш халуун дулаан уур амьсгал дунд болж бүүр гишүүнийг хүртэл дуулж, бүжиглүүлээд амжив
- СУИС-ийн Сонио захирал сургуулийнхаа хүндэт дэвтэрт нэрийг нь алдаршуулж Радио телевиз, медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн ангийг Д.Амбасэлмаагийн нэрэмжит танхим болгохоо амлалаа.
- Амбасэлмаагийн үдэш азтан тодруулж нэрний үсэгнүүдээс нь бүтсэн амттанг Гавьяат До.Цэнджав хожжээ.
- Амархүү Амбалайтай “Подмосковные вечера”-г дууллаа. Аргагүй ч биз Амбасэлмаа сэтгүүлчийн хувьд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгссөн болохоор орос соёл, орос дуу хуур ойрхон байх нь дамжиггүй.
- Амбалайтай үдэш Гавьяат Уранчимэг олон хүний сэтгэлийн утсыг хөндөнө лээ. Ээжийн тухай нандин дууг нь сонсоод үр хүүхдүүдийнх нь сэтгэл хөдлөн уйлж харагдсан.
- Телевиз, радио, сонины мундагчууд ингэж олноороо нэг дор цугларч байсан нь ховор. Арга ч үгүй дээ Амбасэлмаа сэтгүүлч шиг хэвлэл мэдээллийн гурван салбарт ажиллаж үзсэн аатай, уртай “АКУЛ” сэтгүүлчид хүндэтгэл үзүүлж хүрэлцэн ирэхээс ч яахав.
- Хэлбэр, хийрхлээс хол Амбалайгийн найран дээр хөгшин, залуу хүүхэд хөгшидгүй бүжиг, дуун дунд бужигнаж өнгөрөв.