Монголын чадварлаг хоёр эмэгтэй DJ Хавайн саятнуудын клубт урилгаар тоглохоор боллоо. Залуу уран бүтээлчид буюу 35-аас доош насны уран бүтээлчдээс бүрдсэн “Space” энтертайментийн төлөөлөл болох DJ Анна, Уна нар арванхоёрдугаар сарын эхээр Хавайг зорих нь.
Монгол DJ нарын хувьд энэхүү үйл явдал нь анхны тохиолдол болж байна.
Уран бүтээлчдийг танилцуулахад:
DJ Анна: Монголын хамгийн анхны эмэгтэй DJ, Эмэгтэй мотоциколчдын холбооны тэргүүн, Фитнес мисс түүнийг электроник хөгжмийн төрөлд мэдэхгүй танихгүй хүнгүй гэхэд хилсдэхгүй.
DJ Уна: Фото модель, мэргэжлийн стилисть, дизайнер, DJ тэрээр сэтгүүл, сошиал ертөнцөд алдартай нэгэн.
Дашрамд сонирхуулахад “SPACE” энтертаймент нь байгуулагдаад удаагүй ч урлагийн салбар бүрт хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй залуу уран бүтээлчдийн нэгдэл гэнэ. Тэдний дунд Холливудын Годзила, "Хавай 5-0" зэрэг киноны туслах найруулагчаар ажилласан найруулагч, Лос Анжелесын акдемийг төгссөн чадварлаг зураглаач болон АНУ-д сургууль дүүргэсэн стилист, дизайнер, Wall artist, дуучин хөгжимчин, эвлүүлэг мантажчин зэрэг олон салбарын өндөр боловсролтой, чадварлаг залуучуудаас бүрдсэн баг юм байна.
Нэгэн нууц мэдээлэл задруулахад “SPACE” энтертайментийн дараагийн зогсоол Дубайд зохиогдох дэлхийн шилдэг 15 DJ оролцдог фестиваль болж байгаа ажээ. Одоогийн байдлаар чадварлаг залуучууд маань энэ талаарх мэдээллээ тун нууцалж байгаа гэнэ.