"MIU" дээд сургуулийн Хувцас дизайны тэнхимийн оюутнууд энэ сарын 19-нд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болох үзэсгэлэнг БНСУ-ын "Hamkke-Hamt" компанитай хамтран хийж буй аж. Эл үзэсгэлэнд оюутнууд загвар нь хуучирсан, том хэмжээтэй хувцасны дизайныг шинэчилж урлаад, тухайн бүтээлээ худалдаалан, орлогоо өрх толгойлсон эхчүүдэд хандивлах зорилготой гэнэ. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр БНСУ-ын хувцасны брэндүүдийн худалдаа явагдах ба хувцаснууд 5000-50,000 төгрөг болж хямдрах гэнэ.