Эсгий урлалаараа олны танил болсон дизайнер Д.Майра ургамлаар торго, эсгий будах шинэ технологи нэвтрүүлэн бүтээл туурвиж байна.
Тэрбээр 2005 онд доктор А.Гарамжаас ургамлаар будах аргачлал сурч, 2007 онд түүнтэй хамтран “Ноос будах технологи” ном гаргаж байжээ.
Улмаар энэ арга технологио баяжуулж, зөвхөн нэг өнгөөр будалгүй олон төрлийн ургамал, цэцгээр будах судалгаа хийсээр 2008 оноос ороолт, алчуурыг ийн будаж эхэлсэн байна.
Дэлхийд алдартай дизайнерууд ч сүүлийн үед химийн найрлагатай будгаас татгалзаж, байгалийн будаг ашиглахыг зорих болжээ.
Харин Д.Майра цэцгийн дэлбээ, навчны хээ, сонгинын хальснаас ч гэсэн сонирхолтой хээ гаргаж, торгон алчууранд өнгийг нь шингээх болсон байна.
Удахгүй тэрбээр эдгээр бүтээлээрээ Данид болох Монголын соёлын өдрүүдэд оролцох юм билээ.
Ж.СЭЛЭНГЭ