ШУА Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх санаачилгыг Ерөнхийлөгчид энэ оны эхээр хүргүүлсэн билээ. Энэ дагуу өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар түүхт ойг есдүгээр сарын 15-23-нд тэмдэглэхээр болж, ойн баярын арга хэмжээний хөтөлбөр, түүнд шаардлагатай төсвийг баталлаа. Ойн арга хэмжээний хүрээнд нийт 20 ажил зохион байгуулахаар тогтжээ.
Дашрамд сонирхуулахад, БНХАУ-ын Засгийн газар Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг улсын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэхээр хэд хэдэн ажил төлөвлөөд буй аж.