Нохой музей, галерей дахь бүтээлүүдийг шимтэн үзэж байна гээд төсөөл дөө. Сонирхолтой байгаа биз. Тэгвэл Берлин хотын музейнүүд нохойд үйлчлэх болжээ. Гэхдээ мэдээж, эзэнтэй явж байгаа тохиолдолд шүү дээ. Тэгээд дөрвөн хөлтэй үйлчлүүлэгчдэдээ зориулан үзмэрүүдийнхээ байрлалыг доошлуулах болжээ. Ингэхдээ бүх үүлдрийн нохдоос хамгийн богино хөлтэйг нь сонгон, нүднийх нь түвшинд тохируулан тавих аж. Өөр нэг таатай нөхцөл нь нохдод үнэ төлбөргүй үйлчилнэ. Харин анхаарах зүйл гэвэл тэднийг үзмэрт 50 см-ээс илүү ойртуулахгүй, бас нэг дор 15-аас олон нохойд үйлчлэхгүй. Энэ арга хэмжээ ирэх есдүгэр сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна.