Гвинет Пэлтроу хэд хоногийн өмнө инстаграмдаа нэгэн зуушны зураг оруулаад “Тогооч К.Диас, Б.Мэддений гарын салат” гэж тайлбарлажээ. Тоор, итали бяслаг, базилик, самар, чидуны тосоор хийсэн эл салатны орцыг хүмүүс нэлээд сонирхон цахим хуудсанд нь хандсан гэнэ. К.Диас хоол хийх хообийтой бөгөөд найз нар нь түүнийг “Хоол сайн хийдэг” гэж магтаж ерөнхий тогооч хэмээдэг аж.