Уилл Смит, Жада Пинкетт-Смит нар хамтын амьдралаа дуусгаж буйгаа албан ёсоор мэдээлжээ. Тэд сүүлийн гурван жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байсан ч, гэр бүлээ цуцлуулахыг яарахгүй гэж байсан. Хоёр хүүхдээ асран хамгаалах эрхийг Жада авахаар тохиролцсон гэнэ. Харин 240 сая ам.доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөө хэрхэн хуваах талаар тэд тохиролцож буй аж. Тэдний том хүү Жейден 17, охин Уиллоу нь 14 настай. Уилл Смит, Жада хоёр 1994 онд танилцаж, 1997 онд гэрлэжээ. Холливудын хамгийн шилдэг, сайхан хос хэмээгдэж байсан тэдний гэр бүл бутрах гол шалтгаан нь Жадагийн хөнгөмсөг явдал гэнэ. Тэрбээр 2011 онд Ж.Лопесын нөхөр Марк Энтонитой дотносож, нөхрөө хуурсан юм байна.