“Форбес” сэтгүүл ээлжит чансаагаа гаргаж, хамгийн үнэтэй жүжигчдийг эрэмбэлжээ. Эл жагсаалтыг гаргахдаа сүүлийн нэг жилийн хугацаанд олсон орлогыг нь харгалзан үздэг. Өнгөрсөн оны зургадугаар сараас энэ жилийн мөн үе хүртэлх хугацаанд 80 сая ам.долларын орлоготой ажилласан Роберт Дауни энэ удаа тэргүүлжээ. Ингэснээр хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн жагсаалтад гурван жил дараалан толгой цохилоо. Түүний ард Жеки Чан 50 сая “ногооны” орлогоороо бичигдсэн бол Вин Дизель гуравт оржээ. Түүний нэг жилийн орлого 47 сая доллар аж.