Монголын хип хоп хамтлагуудын анхдагчдын нэг “Люмино” энэ сарын 21-нд тоглолт хийнэ. 2006 оноос хойш бие даасан тоглолт хийгээгүй тэд есөн жилийн дараа ийнхүү үзэгчдээ баярлуулах нь.
2000 оны эхэн үеийн хит дуунуудаас гадна шинэ уран бүтээлүүдээ нэгтгэсэн уг тоглолтыг “On&Off” продакшн зохион байгуулах юм.
“Люмино” хамтлаг 1998 онд таван хүний бүрэлдхүүнтэй байгуулагдаж, 2000 оноос гурвуулаа уран бүтээлээ үргэлжлүүлэх болжээ.