“Наймдугаар сарын 27-нд ангараг гариг дэлхийд ойртож, тэнгэрт хоёр сар гарсан мэт харагдана” гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Харин уг мэдээллийг одон орон судлаачид няцааж байна хэмээн NBC мэдээллээ.
Иргэдийг төөрөгдүүлсэн уг мэдээлэл наймдугаар сарын эхээр цахим сүлжээнд тархдаг болсоор уджээ. Тэр ч байтугай мэдээлэлд хавсаргасан зураг нь засварласан хуурамч баримт гэнэ.
Фэйсбүүкт хэдийнэ 557 мянган хэрэглэгч түгээсэн уг мэдээллийг анх 2003 онд одон орон сонирхогч Фил Плайт бичжээ. Тэрбээр ангараг гариг түүхэндээ дэлхийд хамгийн ойр дөхөж ирэх гэж байна, энэ нь сүүлийн хэдэн арван мянган жилд тохиогоогүй ховор үзэгдэл хэмээн зарласан нь өнөөг хүртэл жил бүр цахим сүлжээгээр тархах болсон байна. Энэ нь ч бас үндэслэл муутай мэдээлэл болсон хэмээн эрдэмтэд өгүүлж буй.