“Уран зураг бол харах яруу найраг юм” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Хөдөө нутгийн үзэсгэлэнт дүр зураг, цаг улирлын хувьсал өөрчлөлт, байгаль дэлхийн өнгө зохирлыг сэтгэлд бууж, нүднээ харагдтал яруу сайхнаар урласан бүтээлүүдийг “Blue moon” галерейд дэлгэжээ.
Хэзээнээс алдартай Хэрлэнгийн хөдөө арал, Хэрлэн Баян-Улаан уул, мөнх цаст Сутай хайрхан, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, Алтай таван богд гээд байгалийн үзэсгэлэнг дүрсэлсэн байв. Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд ирснээр ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нийт 20 уран бүтээлчийн усан, тосон будгийн 50 гаруй судалбар зургийг сонирхох юм. “Этюд” нэртэй энэхүү үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
Ж.Сувдмаа