Неопротерозойн эриний Эдиакари галавын үед буюу 635-542 сая жилийн тэртээд дэлхий дээр анхны олон эст амьтан үүссэн гэж үздэг. Тэр үеийн талаарх мэдээллийг тээсэн өт хэлбэртэй амьтдын олдвор цөөнгүй олддог аж. Харин Канадын палеонтологичдын илрүүлсэн шиг, тодруулбал Эдиакари галавын үед эвцэлдэж байгаад “булшлагдсан” олон эст амьтны олдвор дэлхийн хэмжээнд анхных аж. Ньюфаундлеэнд арал дээр хийсэн малтлагаар фрактофусын төрлийн рангеоморф буюу анхны олон эст амьтны чулуужсан олдвор гарсныг судлахад хосоороо байсан аж. Эл амьтан үүссэн эхний үедээ нөхөн үржүхүйн онцгой тогтолцоотой байсан гэсэн ойлголтыг эл олдвор эргэлтгүй өөрчиллөө гэж багийн ахлагч Митчелл мэдээлсэн байна.