Америкийн амттан, нарийн боов үйлдвэрлэдэг “Colorado сherry” компанийн нэрийн барааны дэлгүүрт нэгэн майга хүрэн шөнөөр зочилжээ. Урилгагүй ирсэн тэр амьтан дэлгүүрийн агуулахтай хэсгийн цонхыг хагалж, ороод шууд л пирог тавьсан хэсэгт очиж, ёстой гэдсээ дүүртэл амттан идэж байгаа нь дэлгүүрийн камерт бичигдсэн байна. Ойн зочин тоортой бялуу 24, алимтай пирог 14-ийг идээд ханасангүй бололтой какао, ёотонгоос ч хүртсэн аж. Ингээд явахдаа бас болоогүй хоёр хайрцагтай пирог авсан ч хаалганы хажууд уначихаад тэр чигтээ арилаад өгчээ. Дашрамд, Колорадо муж баавгай олонтойгоороо алдартай аж.