Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй Монголын багийнхан маргааш Бразил улсыг зорино.
Манай залуус дэлхийн 70 гаруй орны оролцогчидтой есөн мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдөх юм.
65 жилийн өмнө болсон анхны тэмцээнд Испани, Португаль гэсэн хоёрхон улс оролцож байсан бол Бразилд болох энэ удаагийн олимпод дэлхийн 60 гаруй орны 1200 залуус 50 гаруй мэргэжлээр ур чадвараа сорих юм байна.