Дэлхийн хүн амын нас баралт, төрөлтийг харьцуулсан НҮБ-ын шинжээчдийн судалгаагаар Энэтхэг улс төрөлтөөрөө дэлхийд толгой цохиж байна. Хором бүрт хэдэн саяар нэмэгдэж буй хүн амаа хязгаарлахгүй бол хэдхэн жилийн дараа ачааллаа дийлэхгүйд хүрэх эрсдэл бодит болоод буй аж. Хүн амын хэт ачаалал нь тухайн улсын эдийн засагт сөрөг нөлөөтэйгөөс гадна дэлхийн хөгжилд ч саад болно. Энэтхэг улс Хятадын туршлагыг хэрэгжүүлэх цаг болсныг уг судалгаа харуулсан бөгөөд “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлогын ачаар хятадууд хүн амын хэт өсөлтийг хазаарлаж чадсаныг тус байгууллагынхан сануулсан байна. Хүний “илүүдэлтэй” орны жагсаалтад Нигери улс хоёрт оржээ.
Одоогийн энэ эрчээрээ дэлхийн хүн ам өсөх юм бол 2020 он гэхэд 10 тэрбумуул болох гэнэ.