Английн Манчестерт амьдардаг залуу хос хотын захиргааны гэрлэх ёслолын ордонд захиалга өгч, өдрөө товложээ. Тэр өдөр нь нэгэн чухал зочин ирэх учиртайг хотын захиргаанаас тэдэнд сануулсан аж. Чухал гэж онцолсон хүн нь хатан хаан II Элизабета болохыг мэдсэн хос тоглоом шоглоом болж, марзганаж байгаад түүнд хуримын урилгаа илгээчихжээ. Тэд товлосон өдрөө хуримын ёслолоо хийж байтал үнэхээр хатан хаан, хунтайж Филиппийн хамт хүрэлцэн ирж, тэнд байсан хүмүүсийг алмайруулсан гэнэ. II Элизабета хаан ширээнд заларсныхаа 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалынхаа үеэр Манчестерт очсон нь тйинхүү хуримтай нь таарсан юм байна.