Өөрийн гэсэн орон байртай болох гэж хүмүүс олон жил хуруу хумсаа “мулталдаг”. Тэгтэл нэгэн хятад настан нохойг нь олсон хүнд байраа өгнө хэмээн зарлажээ. Бээжинд амьдардаг, Лю овогт тэрбээр баяндаа бус, олон жил хамтдаа байж, үр хүүхэд шигээ өсгөсөн нохойгоо олохгүй бол нүд аниж чадахгүй хэмээн санаа зовж байгаа гэнэ. Өдгөө 70 настай эзэндээ тэр нэгэн амьтан 650.000 ам.долларын үнэтэй байрнаас нь ч чухал гэдгээ мэдэж байгаа болов уу. Ямартай ч зүгээр л ороод ирэх өндөр шан харамжийн төлөө хүмүүс настан Лю руу утасдаж, “Нохойг тань олсон” гэж баахан молиго үмхүүлсэн гэнэ. Гэрийнхээ гаднаас алга болсон нохойгоо тэрбээр өдгөө ч хайсаар байгаа аж.