Үе үе толгой эргээд, дотор муухайрч, залхуу хүрч, хойрмоглоод, нэг л сулбагар болж байна уу. Энэ бүхэн дархлаагаа дээшлүүлэхийг анхааруулсан биемахбодийн мессеж юм шүү. Хоол хүнсний шинжээч Жан-Поль Кюртегийн мэдээлснээр стресс, гүн ядаргаа эрдэс бодисын дутагдал болон илүүдэл өвчин үүсгэгч нян, вируст татай орчин бий болгодог аж. Тиймээс хүн өдөрт авах шаардлагатай аминдэм, эрдэс бодисын хэмжээгээ мэдэж, тэдгээрийн үүрэг, ач тусын талаар мэдээлэлтэй байх ёстой.
Магни өвчлөх магадлалыг бууруулна
Магни амар тайван байлгадаг гол эрдэс. Айж цочих, баярлаж догдлох, гуниж гутрах зэрэгт сэтгэлээ дагаад бие махбодь ч хөдөлж, донсолж байдаг. Энэ бүхний эцэст бие эргээд сэргэж, хэвийн байдалдаа орж тэнцвэрээ барихад магни хамгийн чухал. Хэрэв биед тань магни хангалттай бол өөрийн нөөцөөр сэргэх бол эл эрдэс дутсан үед бие тэнхрэхдээ удаан байна. Тиймээс махан биеэ магнигаар дутааж болохгүй нь. Тэгэхээр хоол хүнсээрээ магни авах нь чухал. Нэг л усанд 100 мг магни агуулагддаг. Шош, ногоо, төрөл бүрийн самар, хөц будаа, овъёосыг өдөр бүр хэрэглэснээр энэ эрдсийг хангалттай авна.
Цинк хамгаалтыг чангатгадаг
Дархлааны систем бол хамгаалагч цайз гэсэн үг. Тэгэхээр биеийн харуул хамгаалалтыг сайжруулж, цайзыг бат бөх байлгадаг эрдэс нь цинк юм. Элдэв халдьартай тэмцдэг хамгийн чухал зүйл гэж тодорхойлж бас болно. Хүний өдрийн цинкний хэргэлээ ердөө 15 мг. Гэвч дэлхийн хүн амын 80 хувь нь энэ хэмжээг хангалттай авч чадаагүйн улмаас янз бүрийн өвчинд өртөмхий болдог гэнэ. Амьтны гаралтай уураг буюу улаан мах, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүнд цинк ихээр агуулагддаг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэд цинк маш бага, заримд нь бараг байхгүй.
Д аминдэм өвчнөөс сэргийлэгч
Ясны бэхжилт буюу бие хэмээх барилгын каркасны гол түүхий эд нь Д аминдэм. Түүний өөр нэгэн увидасыг саяхан эрдэмтэд нээсэн. Тэр нь юу гэхээр хөхний болон шулуун гэдэсний хавдар, чихрийн шижин тусах эрсдлийг хамгийн их бууруулдаг юм байна. Мөн цусны цагаан эсийн хэдийн байдлыг хангадаг аминдэм юм байна.
Далайн гаралтай бүтээгдэхүүн ялангуяа тослог махтай загасанд агуулагддагаас гадна нарны элчээр биед ордог.
C аминдэм эрч хүчийн ундарга
Цусны цагаан эсэнд хамгийн их тэжээл, эрч хүч өгдөг эл аминдэм нян, вирус устгах онцгой чадвартай. Хамрын ханиад, ядаргаа зэрэг ялих шалихгүй өвчний үед С аминдэмийг сайн нөхөхд л сэргээд ирнэ. Бие махбодь үүгээр дутвал зүгээр байж л ядраад, өвдөх гээд байдаг юм. Түүхий ногоонуудад хамгийн их агуулагддаг. Ялангуяа амтат чинжүүнд. Мөн киви, гүзээлзгэнэ, тоор, яншуй, бууцай сайн.