Эрүүл зөв хооллолтын дэглэм баримтлахад тулгардаг түгээмэл бэрхшээл нь тухай бүрт калорийг тооцох явдал. Харин эл асуудлыг шийдэхээр “Google”-ийн инженерүүд ажиллаж байна. Тэд Instagram олон нийтийн цахим сүлжээнд оруулсан хоол, хүнсний зурагны тань калорийн хэмжээг тогтоодог аппликейшн зохион бүтээж байгаа аж. Аппликейшнийг энэ долоо хоногт Бостон хотноо болсон технологийн хурлын үеэр танилцуулсан бөгөөд “Im2calories” хэмээн нэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Уг төслийн ахлах инженер Кэвин Мюрфигийн өгүүлснээр “Google” хэдийнэ зохиогчийн эрхээ баталгаажуулаад байгаа ч аппликейшнийг хэрэглэхэд хэд хэдэн хүндрэл гарсан тул хэдийд хэрэглээнд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.