Зохиолч нь “Солиорол”-ыг бичиж дуусгасныхаа дараа амиа хорлосон байдаг. Тиймээс ч эл жүжгийг “The Guardan” “Амиа хорлогчийн тэмдэглэлийг тайзны бүтээл гэх нь зөв үү” хэмээн дүгнэсэн удаатай. Өнгөрөгч онд “Гэгээн Муза” наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн уг жүжгийг "Блэк Бокс" театрт энэ сарын 4-нд дахин тавих гэж байна.
Өнгөц харахад солиорсон хүний дэмийрэл мэт харагдах ч утгын чанадад нэвтэрвэл гүн ухаан, амьдралын үнэнийг өгүүлсэн бүтээлийн гол дүрд “Блэк Бокс” театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тоглоно.