Япон дахь гадаад орны техникийн дадлагажигчид болон цагийн ажилтнууд ажил олгогчидтой хэлэлцээ хийх үеэр байр сууриа бэхжүүлэхээр үйлдвэрчний эвлэл байгуулсныг NHK телевиз уламжиллаа. Тус эвлэл нь 20 орчим гишүүнтэй бөгөөд тэдний тангараг өргөх ёслол өнгөрсөн ням гарагтболов. Тэдгээр гишүүний олонх нь Вьетнамаас ирсэн техникийн дадлагажигчид болон цагаар ажилладаг оюутнууд аж. Японд гадаад ажилчдын тоо нэмэгдэхийн хэрээр цалингаа өгөхгүй, үндэслэлгүйгээр ажлаас халах зэрэг янз бүрийн асуудал гарах болсон учраас тэд хамтран эрх ашгаа хамгаалахаар шийдсэн гэнэ. Тус үйлдвэрчний эвлэлийнхэн Япондоо хамгийн томд тооцогддог үйлдвэрчний эвлэлийн холбооны нэг болох “Ренго Токио” байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгджээ. Энэ нь тус байгууллагын салбарууд болон асуудлыг хурдан шийдвэрлэх туршлагыг нь ашиглах зорилготой аж.
Бэлтгэсэн З.Гал